Эмч-сэтгүүлч нэг өдөр ажиллана
Дэлхийн эрүүл мэндийн өдөр буюу ирэх сарын долооны өдрийг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн эхний даваа гаригт зохион байгуулахаар болжээ. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцох сэтгүүлчдийг энэ сарын 30 хүртэл бүртгэх юм байна.
Өдөрлөгт оролцох сэтгүүлчид эмч, сувилагч, ээлжийн ажилтнуудын үүргийг гүйцэтгэх аж. Тухайн өдөр үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн санал хүсэлтийг сонсох, сурвалжлах эрхийг нь олгож байна.
Сэтгүүлчид Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг, Төрөх эмнэлэг, Хүүхдийн клиник сувилал, Яаралтай түргэн тусламжийн төв, Шүд эрүүл нүүрний эмгэг судлалын төв, Наркологийн эмнэлэг, “Энэрэл” эмнэлэгүүдэд тус тус ажиллах ажээ.