Япон иргэдийг Монголд визгүй зорчих ноот бичгийг гардуулав
2010.03.25

Япон иргэдийг Монголд визгүй зорчих ноот бичгийг гардуулав

Монгол улсын Засгийн газар 2010 оны гуравдугаар сарын 24-ний хуралдаанаар Япон улсын иргэд 30 хоногийн хугацаатай Монгоjapanл улсад визгүй зорчих шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокород Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг Японы Засгийн газарт мэдэгдсэн Гадаад харилцааны яамны төлөөний ноот бичгийг гардуулан өглөө.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2009 оны арванхоёрдугаар сард Япон улсад айлчлах үеэрээ Монгол Улсын дипломат паспорттой иргэдийг Японд зорчиход нь визгүй болгох талаар санал тавьсан. Энэ уулзалтаараа ч “Энэ ондоо багтааж, Монгол улсын дипломат паспортыг визээс чөлөөлөх талаар тохиролцоонд хүрэх эрмэлзэлтэй байгаа тул Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг Элчин сайд Т.Кидокорогоос хүслээ.

Япон иргэдийг визээс чөлөөлөх шийдвэр нь Монголын Засгийн газар Япон улстай хөгжүүлж буй харилцаанд улс төрийн ач холбогдол өгдөг, цаашид хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн төвшинд хүргэх чиглэлтэй байгааг харуулж байгаа юм.

Япон улсын иргэд 30 хоногийн хугацаатай Монгол улсад визгүй зорчдог болсноор худалдаа, эдийн засгийн харилцаа улам эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх юм гэж Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.