Маргааш "Эх дэлхийн цаг" 2010-т нэгдэе
2010.03.26

Маргааш "Эх дэлхийн цаг" 2010-т нэгдэе

Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд маргааш буюу энэ сарын Earth_hour_vip7627-ны Бямба гараг, 20.30-21.30  эв нэгдлээ илэрхийлнэ.  Дэлхийн уур амьсгал өөрчлөлтөд орж, байгалийн онц гамшигт үзэгдлийн давтамж ихэсч байна. Энэ нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ.

Дэлхийн дулааралд эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий онцгой нөлөө үзүүлдэг. Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.

Earth_hour_use_vip76Иймд маргааш 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харинуур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

Sydney_before_ehour_vip76Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх дэлхийн цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ.

Sydney_after_ehour_vip76Дэлхийн алдартай газарууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромийн Колоссейм театр, Сидней дэхь Дуурийн ордон болон Тайм талбайд байрладаг Кока Кола-ын сурталчилгааны самбар энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.