Оюутнууд хур тунадас нэмэгдүүлэх боломжийг харлаа
2010.03.26

Оюутнууд хур тунадас нэмэгдүүлэх боломжийг харлаа

Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулсан “Ус ба бүтээн байгуулалт” оюутны эрдэм шинжилгээний V бага Hur_tunadas_vip76хуралд шинэлэг агуулгатай, сонирхол татах судалгаатай олон илтгэл тавигдсан байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 43 илтгэл хэлэлцэгдсэнээс нэгдүгээр байрт “Усны суперкритик болон ультра суперкритик төлөв” илтгэлээрээ МУИС-ийн оюутан Х.Цогзолмаа, “Шивээ овоо нүүрсний уурхайн газар доорхи усны техноген горимын судалгаа”, “Хур тунадас нэмэгдүүлэх боломж” илтгэлүүдээрээ ШУТИС-ийн оюутан Б.Билгүүн, Б.Аюурзана нар тус бүр хоёрдугаар байр эзэлжээ.

Харин гуравдугаар байрт “Чөлөөт урсгалын түрэлтийн хүчийг ашиглаж, усыг зохих өндөрт гаргах төхөөрөмж”, “Бэлчээр ашиглалтыг усан хангамжаас хамааруулан төлөвлөх нь”, “Далан давхар орчмын усны бохирдол” илтгэлүүдээр ХААИС-ийн оюутан Ц.Эрдэнэтогтох, О.Булган,  Эко Ази байгаль орчин менежментийн дээд сургуулийн оюутан Э.Энхтөр нар тус бүр эзэлсэн байна. Түүнчлэн, “Загийн нэг настай тарьц ургуулах туршлагын үр дүн”, “Байгалийн гаралтай ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн”, “Улаанбаатар хотын хаягдал усыг олон зориулалтаар ашиглах боломж”, “Уул уурхайн хаягдал уснаас хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийн үнэлгээ” илтгэлүүдийн эзэд тусгай шагнал хүртлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.