Нийтийн тээврийн удирдлагуудад сануулга өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр микроавтобусны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлуудтай уулзлаа.
Улаанбаатар хотод нийтийн тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд хоёроос 14 жил үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед засгийн газар, нийслэлийн удирдлага нийтийн тээвэр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжид нэлээд анхаарч байгаа билээ.
Нийтийн тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд жолооч нарынхаа эрх ашгийг үл тоомсорлож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь гэрээ байгуулсан ажил олгогчийн хувьд төлөхгүй байгаа ажээ. Иймд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр "Нэн тэргүүнд хүнийхээ эрх ашигийг харж, даатгалыг нь хууль дүрмийн дагуу төлөх хэрэгтэй" хэмээн компаний удирдалгуудад анхаарууллаа. Тэрбээр тээвэр эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүртэл хурааж авах арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлээс засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Нийтийн тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж, зохих арга хэмжээг авах юм байна. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийгмийн даатгалын газрын дарга болон "Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэл"-ийн нэгдсэн хорооны удирдлагууд орсон байна