2010.03.27
Дэлхийн парламентчид Бангкокт чуулна
Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 122 дугаар Ассамблейн чуулган болон холбогдох бусад хуралдаанууд 2010 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотын “Сентара Бангкок” хурлын төвд болох юм.
“Парламентууд: Улс төрийн харилцан ойлголцол болон сайн засаглалын төлөө” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах энэхүү Ассамблейд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Монголын парламентын төлөөлөгчид Ассамблейн хүрээнд болох ОУПХ-ны Ази, Номхон далайн бүс нутгийн бүлгийн хуралдаан болон Эмэгтэй парламентчдын 15 дугаар хуралдаанд бас оролцох юм байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Су.Батболд, З.Алтай нар оржээ.
Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж энэ үеэр болох ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралдаанд оролцоно.
ОУПХ-ны энэ удаагийн Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Парламентууд: Улс төрийн харилцан ойлголцол болон сайн засаглалын төлөө” сэдвийн хүрээнд дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаархи ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ Зохион байгуулалттай гэмт хэрэг, ялангуяа хар тамхи, хууль бус зэвсгийн болон хүний наймаа хийгээд хил дамнасан терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэл дэх хамтын ажиллагаа ба нийтлэг хариуцлага, Мянганы хөгжлийн зорилтын амжилтыг түргэсгэхэд парламентчдын үүрэг, Ардчиллын үйл явц дахь залуусын оролцоо зэрэг асуудал хэлэлцэж, ОУПХ-ны 124 дүгээр Ассамблейн хурлаар хэлэлцэх асуудлуудыг баталж илтгэгч нарыг томилох юм байна. Мөн “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтэд парламентуудын гүйцэтгэх үүрэг”, “Ус-Далайн хамгаалал”, “Эхийн эрүүл мэнд, нярайн эндэгдлийг бууруулах нь” зэрэг сэдвээр илтгэл тавихгүйгээр харилцан мэтгэлцсэн хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.