Бүлгүүдийн хурлаар оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, техник эдийн засгийн үндэслэлийн асуудлыг ярьж байна
2010.03.29

Бүлгүүдийн хурлаар оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, техник эдийн засгийн үндэслэлийн асуудлыг ярьж байна

УИХ-ын хаврын чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн УИХ-ын эрхэм түшээд Улаанбаotutolgoi_01атартаа цуглаж, ажилдаа орох төлөвтэй. УИХ-ын Тамгын газраас гаргасан хувиарын дагуу бол  энэ долоо хоногийн энхийн  гурван өдөр намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороод хуралдах ёстой. Хувиарын дагуу өнөөдөр АН, МАХН-ын бүлгүүд хаалттай хуралдаж байна.Тэд чуулганы өмнө хамгийн их “улстөржөөд” байгаа асуудал болох оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний Техник эдийн засгийн үндэслэлийн асуудлыг хэлэлцэж байгаа бололтой. Үүнээс гадна, сонгуулийн тухай хууль, хүн бүрт хишиг, хувь хүртээж эхлээд байгаа хүний хөгжил сан, хүүхдийн мөнгө гээд улс орны өмнө тулгамдаад байгаа олон асуудлаар хуралдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.