“Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн асуудал эрхлэх хороо” байгуулагдлаа
2010.03.29

“Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн асуудал эрхлэх хороо” байгуулагдлаа

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Хүүхэд насаа хайрлая” улсын зөвлөлгөөний шийдвэрийг enkhbold_m_vip76хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг  батлан энэ онд хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд орон нутагт “Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал эрхлэх хороо” шинээр байгуулж Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нар, Хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран идэвх санаачлага гарган ажиллаж байгаа аж.


НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Багануур, Баянгол дүүрэг, Хэнтий, Хөвсгөл, Ховд, Увс, Төв аймагт “Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал эрхлэх хороо” байгуулагдан ажиллаж эхэллээ. Энэхүү хороо нь гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүүхдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хөндийрүүлэх зорилготой. Түүнчлэн гэрч хохирогч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үйлчилгээг хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.

vip76_handcuffУлсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг түүний дотроос хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг, хулгай, хүчин, танхай, хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргүүд төдийлөн буурахгүй байгаа нь “Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн асуудал эрхэлсэн хороог” ажиллуулж байгаа нь цаг үеэ олсон ажил болоод байна.

Манай улсын хэмжээнд өнгөрөгч онд насанд хүрээгүй 943 хүнээс үйлдсэн 664 гэмт хэрэг гарсан нь өмнөх оныхоос 8.0 хувиар буурсан байна. Гэвч гэмт хэргийн 24.8 хувь хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 59.3 хувь нь өмчийн эсрэг гэмт хэрэг, 8.4 хувь нь танхай, 4.9 хувь нь хүчин,1.0 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүд эзэлж байна. Насанд хүрээгүй хүний гэмт хэргийн гаралт Улаанбаатар хотод нэлээд өндөр байдаг байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.