Ерөнхий сайд асан С.Баяр эх орондоо иржээ
2010.03.29

Ерөнхий сайд асан С.Баяр эх орондоо иржээ

Ерөнхий сайд асан, МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баяр эхbayar_darga_102 орондоо ирсэн байна. Өнөөдөр хуралдсан намын бүлгийн хуралдааны дараа, УИХ-дах МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан сэтгүүлч нарт мэдээлэл хийхдээ “Манай намын дарга С.Баяр эмчилгээнд яваад эх орондоо ирчихсэн байгаа. Удахгүй гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу бүлгийн хуралдаанд оролцож, гишүүдтэй уулзана. Сая У.Хүрэлсүх дарга МАХН-ын дарга С.Баяр эх орондоо  ирсэн талаар бүлгийн гишүүдэд  мэдэгдсэн” гэлээ. С.Баяр дарга ирснээр өнөөдрийн улстөрийн халуун тогоонд буцлаад байгаа олон ч асуудал нэг тийшээ цэгцэрнэ хэмээн олон нийт  хүлээлт дүүрэн байгаа билээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.