“Агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологи" шалгаруулалт боллоо
2010.03.29

“Агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологи" шалгаруулалт боллоо

Д.Сүхбаатарын талбайд өчигдөр, өнөөдөр 12 гэр барьсан байсан нь олон хүний анхаарлыг татаж Utaagui_technology_vip76байлаа. Энэ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Нийслэлийн Агаарын чанарын алба хамтран  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 3/687 тоотоор олгосон зөвшөөрлийн дагуу “Агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийг шалгаруулах” үйл ажиллагаа байлаа. Дээрх гэрүүдэд ард нийтэд сурталчлах, үзүүлэх зуух, дулаан тусгаарлагч, цахилгаан халаагч зэргийг байрлуулж, гэр тус бүрийн үүдэнд хаяг, бүтээгдхүүний талаарх товч тайлбарласан самбарыг байрлуулж, бүтээгдхүүний тухай хэвлэмэл танилцуулга тарааж, гэр бүрт тайлбарлах хүн ажилласан.

Utaagui_technology_1_vip76Улаанбаатар хотын гэр хорооллын утаа нь “агаарын бохирдол” ихэнх хувийг эзэлдэг. Иймд зуухан дахь шаталтын процессийг ашигтай горимоор жигд явуулахад ердийн зуухны хийцийг сайжруулах нь ихээхэн үүрэгтэй юм. Зуух үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн зохион бүтээсэн зуухнуудыг олон нийтэд ил тод байдлаар үзүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлттэй цахилгаан халаалтын системүүдийг сурталчилж, зөв шаталттай зуухыг шалгаруулах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагдсан байна.

Utaagui_technology_2_vip76Эхний өдөр буюу өчигдөр 12.00 цагт нээлтийн ажиллагаа болж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт нээлтийн үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд 250 орчим хүн оролцсон гэж тоологдсон байна. Хоёр өдрийн хугацаанд 1200 гаруй хүн үзэж сонирхсон байна. Мөн Монголын ус, цаг уурын нийгэмлэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг төрийн болон төрийн бус 12 байгууллага оролцсон байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.