Утаагүй зууханд батламж өглөө
2010.03.29

Утаагүй зууханд батламж өглөө

Д.Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжилсэн  “Агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт utaaguizuuh_vip76технологи”  шалгаруулах үйл ажиллагааны үеэр утаагүй зуух шалгаруулсан юм. Ингэхдээ ард, иргэдэд санал асуулгын хуудас тарааж зуух тус бүрийн талаар сэтгэгдэл, дүгнэлтийг бичүүлж шүүгчдэд хүргүүлсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Ахлах шүүгчээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Б.Төмөрчулуун, шүүгчээр НЗДТГ- ын ХХБХ- ийн мэргэжилтэн Ч.Цогтсайхан, ЗАА- ны ИБХ- ийн мэргэжилтэн Ч.Ган-Очир, НАЧА- ны мэргэжилтэн Д.Даваадорж, ШУА- ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Ялалт нар ажиллав.

utaaguizuuh_1_vip76Зуух тус бүрийг галлах үед ажиглагчдыг дэргэд нь байлгаж, “Шалгаруулалтад оролцож байгаа гэрийн зуухны галлагаа хийсэн тухай протокол” -ыг маягтаар бөглөж, шүүгчдэд хүргүүлсэн.

Шүүгчдийн хурлын шийдвэрээр дараах зуухнуудыг шалгаруулав.
  • “Анард” ХХК. “DJMU” маягийн зуух.
  • “Мон-Дулаан” ХХК. “Би- 1” маягийн зуух.
  • Физик технологийн хүрээлэн.”ST-SON” маягийн зуух.

Шалгаруулалтыг нэг, хоёр, гуравдугаар байр гэж дүгнээгүй “Анхан шатны үзүүлэлтээр” шалгарсан тул “Батламж” олгосон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.