Өнөөдөр байнгын хороод хуралдана
2010.03.30

Өнөөдөр байнгын хороод хуралдана

Өчигдөр УИХ дах намын бүлгүүд хуралдаж, МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баяр албан ажилдаа орсон гээд төрийн ордон нилээд хөлchuulgan_02 хөдөлгөөн ихтэй байсан билээ. Өнөөдөр ч ялгаагүй төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байх бололтой. УИХ-ын хоёр ч байнгын хороод хуралдах хувиартай байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Цагдаагийн  байгууллагын  тухай  хуулийг  хүчингүй  болсонд  тооцох  тухай,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  1. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

  1. Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас  ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ан агнуурын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Терроризмтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  2. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл  /хэлэлцэх эсэх/;
  3. НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А”    танхимд:
Хэлэлцэх асуудал:

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /хэлэлцэх эсэх/.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.