"Монгол тарвага" эрдэм шинжилгээний хурал болно
2010.03.30

"Монгол тарвага" эрдэм шинжилгээний хурал болно

Байгалийн түүхийн музей "Соён" студитэй хамтран "Монгол тарвага" эрдэм шинжилгээний бага Mon_altai_marmot_vip76хурал зохион байгуулахаар болсон байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд  фото зургийн үзэсгэлэнг гаргахаар болжээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол орны тарвагыг дагнан судалдаг судлаачдын судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлэх юм байна. Мөн тарвагыг хамгаалах, үржүүлэх, хууль бусаар агнаж байгаагийн эсрэг, цаашид ямар арга хэмжээ авах тодорхой үр дүнд хүргэх талаар ярилцахаар боллоо. Байгалийн түүхийн музейн судлаач Т.Тодгэрэл, Н.Жавзмаа нар “Монгол тарвага хамгаалах нийгэмлэг”-тэй хамтран өнгөрөгч оны зургадугаар сард Төв аймгийн найман суманд тарвага тоолох хээрийн судалгааг хийжээ.  Энэ судалгааны үр дүнг Mon_altai_marmot_1_vip76энэхүү хурлын үеэр илтгэх гэнэ.

Монголчууд тарвагаа газар доорх "шар тос" гэж дээдэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийд ховор Монгол тарвага, Алтайн хар тарвага ховордож, тоо толгой нь цөөрч байгаа учраас устаж мөхөхөөс сэргийлж, нутагшуулж авч үлдэх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. Тарвагыг бизнесийн зорилгоор олноор агнаснаас болж тарваганы хошгорох дуу гарахаа больсон гэж нутгийн иргэд ярих болсон юм. Тарвага нь хөрс эргүүлж, бэлчээр сэргээдэг онцгой ач холбогдолтой амьтан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.