УИХ-ын дэгд өөрчлөлт оруулахаар Ерөнхийлөгч хууль санаачилжээ
2010.03.31

УИХ-ын дэгд өөрчлөлт оруулахаар Ерөнхийлөгч хууль санаачилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. elbegee_01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулиар тогтоосон эрхийг хэрэгжүүлж, хууль тогтоох үйл ажиллагаа болон Улсын Их Хурал, түүний бүтцийн байгууллагуудтай бүтээлчээр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах санаачлагыг гаргаж байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав хэллээ. Энэхүү хуулийн төсөлд Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө, аливаа хууль санаачлагч нь хуулийн төсөл болон түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх, Ерөнхийлөгч тодорхой нэмэлт санал илэрхийлсэн бол Ерөнхийлөгчийн Тамгын газар, түүнийг санал хураалгах томъёоллын хамт, холбогдох Байнгын хороонд хүргүүлэх талаар тусгасан байна Түүнчлэн Тухайн Байнгын хороо нь Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналын томъёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж олонхийн санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгахаар тусгажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.