Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо
2010.03.31

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо

Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд oyutolgoi_3_said000С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлж байна гэж мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар нь, Айвенхоу майнз монголиа инк компанитай Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын зургаанд байгуулж, гарын үсэг зурсан билээ. Үүнээс хойш хугацаанд арван зүйлийг хийхээр хоёр тал харилцан тохиролцож чаджээ. Түүнчлэн техник эдийн засгийн арван зүйл бүхий нөхцөл хангагдсан хэмээн үзсэн байна.

Оюутолгой хүмүүсийг ажлаар хангана

Оюунтолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсноор шууд утгаараа гурваас дөрвөн мянган ажлын байр бий болгоно. Харин шууд бус утгаараа арван мянга орчим ажлын байр бүрдүүлнэ гэж Д.Зоригт сайд хэлсэн юм. Оюутолгойгоос жилд 40 гаруй триллион орлого олох боломжтой бөгөөд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний орлого 7,5 гаруй триллион болдог байна.

Таван жил тутам техник эдийн засгийн тооцоог шинэчилж байна

Оюутолгой ордын зэсийн нөөцийг зуун хувь бүртгэсэн. Энд 45 сая тонн зэсийн нөөц байсан бөгөөд 25 сая тонн нь үр ашигтай нөөц гэж үзсэн. Харин 19 сая тонныг тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж үзэж байсан. Энэ тоо одоо өөрчлөгдөж 31,9 сая тонн нь үр ашигтай нөөц гэж тогтоогдсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.