Дэлхийн эмч нарын өдөр болж өнгөрлөө
Дэлхийн эмч нарын өдөр болж байна. Энэ өдөрт зориулан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын дунд "Хавдар судлалын эмч нарын эрдэм шинжилгээ, онол практик"-ийн бага хурал болж өнгөрсөн байна.
Эмч нар хүн амын дунд хорт хавдрын өвчлөл ямар байгаа, эдгээх эмчилгээ судалгааны талаар илтгэл тавьсан юм. Эмч нар "Манайд хорт хавдрын өвчлөл өндөр байгаа учир нас баралт их байна. Хавдрыг эрт үед илрүүлэхийн ач холбогдол, эрт оношлуулбал эдгэрэх бүрэн боломжтой талаар хэлэлцсэн байна.
Эмч нар “Манайхан сүүлийн шатандаа орсон үедээ эмнэлэгт ханддаг. Агаарын бохирдол зэрэг орчны хортой нөлөө хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна" гэж ярьцгааж байв. Манай улсад элэг, ходоодны хорт хавдар түгээмэл бөгөөд уушги, улаан хоолойн хавдар дараа нь ордог байна.
1933 оны гуравдугаар сарын 30-нд анх мэдээ алдуулан мэс засал хийсэн байна. Иймд 1953 оноос Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэх болжээ. Мөн энэ АНУ-ын ерөнхийлөгч Жеорж Буш шилдэг эмч нарт шагнал гардуулдаг болгосон байна.