МАХН, АН-ын гол анхаарал 1.5 сая руу хандаж эхлээд байна
2010.04.02

МАХН, АН-ын гол анхаарал 1.5 сая руу хандаж эхлээд байна

Ирэх даваа гаригт УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Энэ хаврын чуулганаар УИХ дах хоёр намын 2008 оны сонгуулиар амласан иргэн бүрт  нэг сая, 1.5 сая төгрөг өгөх амлалтаа хэрэгжүүлэх ажилд гол анхаарлаа хандуулах бололтой.1_5_say

Энэ долоо хоногоос хуралдаж эхлээд  байгаа УИХ дах МАХН, АН-ын бүлгүүд сонгуулийн амлалтын мөнгийг хэрхэн иргэдэд олгох талаар Засгийн газрын “байцааж” эхлээд байна.

Өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд С.Батболд оролцож, 1.5 саяыг иргэдэд хэрхэн олгох, Тавантолгой орд газрын ашиглах, төмөр зам, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн асуудлуудыг хэрэгжүүлэх тооцоо, гаргалгаагаа тайлагнасан байх юм. Харин МАХН-ын бүлгийн хуралд “томчууд” цугларсан “том” хурал болжэээ. Намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга, сайд нар , намын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх гээд намын удирдлага тэр чигээрээ оролцсон байна. Бүлгийн хуралд дээр Ерөнхий сайд 1.5 саяыг иргэдэд олгох тооцоогоо танилцуулсан байна. Энэ мөнгийг олгох асуудал Тавантолгой, Оюутолгой, төмөр замын бодлого, орон сууцжуулах хөтөлбөр, дэд бүтцийн хөгжилтэй уялдан тооцоологдож .Ирэх 2011 онд энэ мөнгийг олгох арга замын бүрэн шийдэх төлөвлөгөөтэй Засгийн газар ажиллаж байгаа юм байна.  Харин энэ жилийн хувьд одоо олгогдох 70 мянга, төсвийн тодотголоор 50 мянгыг иргэн бүрт олгох ажил бүрэн хийгдэх юм байна.
О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.