“Помогите нам” хэмээн хошин урлагийнхан тусламж хүслээ
2010.04.02

“Помогите нам” хэмээн хошин урлагийнхан тусламж хүслээ

Хотын гудамжнаа сүүлийн өдрүүдэд “Помогите нам” буюу “Бидэнд туслаач” гэх орос нэртэй нэгэн киноны постер харагдахpomaga_01 болсон. Инээдмийн төрөл жанрын уг кино “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. “Wizard” продакшны бүтээсэн уг киноны продюссераар С. Санчир, найруулагчаар Ч.Ганзориг, Ш.  Даваадорж нар ажилласан байна.  Кинонд жүжигчин Ц.Төмөрхуяг, инээдмийн жүжигчид болох Дооёо, Аглуу, Амбий нараас гадна “Өнгөт инээд” хамтлагийн залуу жүжигчид хамтран тогложээ.

Хоёр цаг гаруй үргэлжлэх энэхүү киноны үйл явдал Оросын нутагт өрнөх юм. 1995 оны өвөл Улаанбаатараас Москвагийн чиглэлд хөдөлсөн галт тэрэгний цуваанаас нэгэн вагончиг Сибирийн нутагт тасран үлдэж байгаагаар эхэлнэ. Тус вагончигны тавдугаар тасагт анх удаа ганзагын наймаанд мордож буй гурван залуу хилээр тарваганы арьс нуун гаргах гэж байгаад Наушganzorig_darkhaaикийн шалган дээр баригдана. Ингэснээр хамаг  л эл хөрөнгөө барьцаанд тавьж, бүтэн жил шахам хөдөлмөрлөж байж цуглуулсан тарваганы арьсаа хураалгасандаа сэтгэлээр унасан нөхдүүд хамгийн арын вагончикийг салгаж бусдыгаа дээрэмдэх арга сэдсэнээр киноны үйл явдал улам сонирхолтой болдог. Үүнээс цааш өрнөх хором бүр нэгэн хэвийн театрийн инээдээс залхасан үзэгчдийн цангааг тайлж хоёр цагийн турш уйдаахгүй биз ээ. Үүнийг үзсэн үзэгчид элгээ хөштөл инээсээр гарах болно гэдгийг киноны уран бүтээлчид ч ам уралдуулан ярьж байсан. Уг киноны нээлт Дархан, Өмнөговь аймагт  инээдмийн баяраар болж хөдөө орон нутгийн үзэгчдийг байлдан дагууллаа.

Мөн нээлтийн үйл ажиллагаан дээр бас нэгэн давхар баяр болсон нь тус киноны найруулагчаар ажилласан “Монгол фильм” студийн уран бүтээлч, “Hi” кино сэтгүүлийн продюссер Ч.Ганзоригийг  Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан явдал байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.