2010.04.02
“Булган хөгжил Энэбиш сан”-ийн сумдын салбар зөвлөлийн ажилтнууд сургалтанд хамрагдлаа
“Булган хөгжил Энэбиш сан”, Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Хөгжилд чиглэсэн –Манлайлал ” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалтанд “Булган хөгжил Энэбиш сан”-гийн сумдын салбар зөвлөлийн 17 ажилтан, Булган сумын 6 багаас жижиг бизнес эрхлэх хүсэлтэй 23 иргэн нийт 40 иргэн хамрагдлаа.
Хоёр өдрийн 16 цагийн сургалтанд хамрагдагсад Төрөөс авч хэрэгжүүлж байгаа нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, газар өмчлөл, нийгмийн даатгал, татвар, жижиг дунд үйлдвэрлэлийн талаархи бодлого, чиглэл зэргийг тухайн салбарын мэргэжилтнүүд тодорхой тайлбарласнаас гадна төсөл гэж юу болох, хэрхэн бичих, түүнийг үнэлж дүгнэх талаар болон хувь хүний хөгжлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авсан байна.
“Булган хөгжил Энэбиш сан”-аас цаашид уг сургалтыг “Оюуны чадвар” хүний хөгжлийн төвтэй хамтран Булган аймгийн бүх сумдын Төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид, жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд цувралаар хүргэх бөгөөд энэ оны 5, 6-р сард сум бүрт зохион байгуулахаар төлөвлөж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.