2023.10.05
Багш тандаа баярлалаа!
Би өөрөө нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 10 гаруй жил энэ чиглэлээр сургагч багшаар ажиллаж Монгол эх орноо бүтэн дөрвөн удаа тойрч ажилласан түүхтэй. Тиймээс энэ мэргэжилдээ маш их хайртай байдаг.
Улс орны хөгжлийг, ирээдүйг тодорхойлох хамгийн чухал салбар болох боловсролын салбарт, тэр дундаа багш, сурган хүмүүжүүлэгчдийг дэмжих, хөгжүүлэх, ажиллах орчныг сайжруулах, авдаг цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж боддог.
2023-2024 оны хичээлийн жилд нийслэл Улаанбаатар хотод нийт сургуулийн өмнөх боловсролын 667 байгууллагад 15 147 багш, ажилтан, ерөнхий боловсролын 307 сургуулиудад 23 372 багш, ажилтан ажиллаж байна.
Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярын мэндийг нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ хүргэе !