Оюутнууд “Иргэний танхим”-ын түүхэнд шинэ хуудас нээлээ
2010.04.02

Оюутнууд “Иргэний танхим”-ын түүхэнд шинэ хуудас нээлээ

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэргэдэх “Иргэний танхим”-ыг өнөөдөр анх удаа иргэдэд танилцууллаа.

civilhall_vip76Өмнө нь Төрийн ордонд орж таницах аялалд оролцож байгаа ард иргэд Чуулганы танхим, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө оруулан есөн хөлт цагаан туганд хүндэтгэл өргүүлэн, дурсгалын зураг татуулан өнгөрдөг байлаа. Харин өнөөдрийн аялалаар Парламентын сэтгүүлчдийн өрөө, Иргэний танхимаар орж танилцуулж байгаагаараа онцлогтой юм. Энэ удаагийн аялалд “Соёл эрдэм” дээд сургуулийн сэтгүүл зүйн танхимын төгсөх ангийн оюутнууд Төрийн ордонд  танилцах аялал хийлээ.  Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын олон нийттэй харилцах албаны дарга С.Эрдэнэболд “Өнөөдөр бол “Иргэний танхим”-тай анх удаа иргэдэд танилцуулж байна. Мөн оюутнуудаар эхэлж байгаа нь шинээр нэгэн түүхэн хуудас нээлээ” гэж онцлон тэмдэглэсэн юм.

Иргэний танхим нь өнгөрөгч оны 12-р сарын 17-ны өдөр анхны хэлэлцүүлгээ "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр эхэлж байсан бөгөөд 79 иргэн оролцож байжээ. Түүнээс хойш таван удаа хуулийн хэлэлцүүлэг хийсэн байна.

Иргэний танхим нь зөвхөн иргэдэд үйлчилэхээс гадна, хүүхдийн дуу хоолойг сонсохоор зэхэж байгаа юм байна. Мөн цаашид Төрийн ордонтой танилцах аялалд “Иргэний танхим”-аар орох маршрут нэмүүлэх зорилготой байгаа аж.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.