Жагсагчид шаардлагынхаа хариуг 72 цагийн дотор өгөхийг шаардлаа
2010.04.05

Жагсагчид шаардлагынхаа хариуг 72 цагийн дотор өгөхийг шаардлаа

УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн Сүхбаатарын талбайд “амлалт нэхэх ард түмний холбоо” жагсаал зохион байгууллаа. Жагсаал зохион байгуулагshaardlaga_02чид талбайн гол хэсэгт тайз засан, жагсагчид ээлж дарааллаараа тайзан дээр гарч ирэн үг хэлсэн юм. Жагсаалд талбайд дүүртэл жагссан байлаа. Тэд хүзүүндээ хадаг зүүж, гартаа төрийн далбаа, “УИХ тараая” гэсэн лоозон  барьж жагслаа. Жагсаалаас шаардах бичиг гарсан бөгөөд иргэний хөдөлгөөний удирдагчид УИХ-д хандсан шаардах бичгийг гардуулж өглөө.

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний соёмбо хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл зэрэг иргэний хөдөлгөөний тэргүүн болох Г.Уянга, Д.Батцогт, Л.Нинж, Л.Цог, Б.Лхагважав, Д.Ганбаатар нарын хүмүүс Төрийн ордонд хүрэлцэн ирж, УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт шаардах бичгээ уншиж, гардуулсан.

-Өнөөдрийн жагсаал цуглаан нь Монгол орны 21 аймгийг хамран явагдаж байгаагаараа онцлог юм. Ард түмэн биднийг дэмжиж, эв нэгдлээ харуулан тайван жагсаал хийлээ хэмээн Д.Батцогт хэлж байв.

УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын Тамгын газар та бүхний шаардлагыг хүлээж авлаа. УИХ-д танилцуулна. Заасан хугацаатай энэ шаардлагад УИХ хариу өгөх байх. Нэг зүйлийг онцлоход өнөөдрийн Сүхбаатарын талбайд хийсэн жагсаал, цуглааныг тайван, ухаалаг байдлаар зохион байгуулсан та нөхдөд баяр хүргэе. Энэ бол улс төрийн том соёл юм хэмээн хэлсэн.

Иргэний хөдөлгөөний удирдагчид УИХ-ыг тарахыг шаардсан бичгийнхээ хариуг иртэл жанжны талбайд тайван суулт хийнэ гэдгээ мэдэгдэж байлаа. Өнөөдрийн 14:10 минутаас  эхлэн 72 цагийн дотор УИХ жагсачдын шаардлагад хариу өгөх ёстой бөгөөд хэрэв хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд орох аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.