Япон улсын иргэнийг Монгол Улсад визгүй зорчуулах шийдвэрт сэтгэл хангалуун байна
2010.04.06

Япон улсын иргэнийг Монгол Улсад визгүй зорчуулах шийдвэрт сэтгэл хангалуун байна

2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам Японы иргэдийг мөн өдрөөс эхлэн бүх төрлийн паспортоор 30 хоногийн хугацаанд H_03Монгол Улсад визгүй зорчуулах тухай шийдвэр хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан японы хэвлэлийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

Хэвлэлийн бага хуралд Японы төв телевиз болох Эн-Эйч-Кей, Фүжи, Асахи телевиз, мөн Кёодо Цүүшин, Жижи пресс агентлаг болон Майничи, Асахи сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Хэвлэлийн бага хурлыг нээж Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид хэлсэн үгэндээ “Японы иргэдийг визээс чөлөөлж буй нь хоёр орны найрсаг харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүмүүн хоорондын харилцааг өргөжүүлэх, Япончууд Монгол орон, ард түмэнтэй чөлөөтэй ойртон танилцахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарын хөгжилд зохих хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байгаа” гэжээ. Хурлын төгсгөлд Элчин сайд сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

Японы хэвлэлд гарч байгаа мэдээнээс үзвэл энэ шийдвэрт японы олон нийт нааштай, сэтгэл хангалуун байгаа ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.