2010.11.01
Засгийн газар хоорондын хуралдаан эхэллээ
Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаа тэргүүтэй төлөөлөгчид БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод эхлэж байгаа Лаос-Монголын Засгийн газар хоорондын комиссийн VIII хуралдаанд оролцож байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Лаосын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Лаосын хэсгийн дарга Тонглун Сисүлиттэй уулзаж, Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын үйл ажиллагааны гол чиглэлүүдийг тодорхойлж протоколд гарын үсэг зурна. Монголын төлөөлөгчид БНАЛАУ-ын Ерөнхий сайд Бупаван Буасонд бараалхаж, Лаосын Эрүүл мэндийн сайд Понмек Далалойтой уулзах үедээ Монгол Улсын Засгийн газраас Лаос-Монголын “Найрамдал” эмнэлгийн их засвар, тохижилтод зориулж буцалтгүй тусламжаар олгосон 300 сая төгрөгийн баталгаа, тоног төхөөрөмжийг гардуулах ажээ. Харин энэ сарын 4-ний өдрөөс С.Ламбаа тэргүүтэй Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид БНСВУ-ын Эрүүл мэндийн сайд Нгуен Куок Чиеугийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ гэж ЭМЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.