2010.04.09
П.Алтангэрэл гишүүн асуулга тавив
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Оюутолгой” ХХК 12 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж “Улаанбаатар-Ажлын байр 3000 хөтөлбөр” хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандаж асуулга тавьсан байна.
“Оюутолгой” ХХК-иас нийслэлийн Засаг даргатай байгуулсан энэхүү гэрээ нь Оюутолгойн ордод ажиллах монголчуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээний заалттай нийцэхгүй байна. Гадаадын ажилчдаас авах ажлын байрны төлбөрөө хуульд заасан хэмжээгээр бүрэн авч чадвал 12 тэрбум байтугай төгрөгийг нийтийг хамарсан ажилд зарцуулах боломжтой бөгөөд одоо ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дээрх ажлуудыг зохион байгуулдаг.
Манай улсын иргэдийг дунджаар 180 мянган төгрөгөөр цалинжуулан нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг төлөхгүйгээр хог цэвэрлүүлэх, шуудуу ухуулах гэх мэт нийтийг хамарсан ажил хийлгэж, монгол ажилчид ажиллах байсан ордод 2000 хятад ажилчдыг 700-800 долларын цалинтай ажиллуулах гэж байгаа нь Монгол Улсын эрх ашигт харшилсан үйлдэл болж байна гэж эрхэм гишүүн үзсэн байна.
Ингээд тэрбээр Ерөнхий сайдад хандаж:
1. Одоо Оюутолгой ордод хэдэн хүн ажиллаж байгаагаас хэд нь монгол ажилчид байгаа, тэд ямар ажил үүрэг гүйцэтгэж байгаа;
2. Орд газруудад ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, зуучлах ажлыг ямар байгууллага, ямар шалгуураар хариуцан гүйцэтгэж, хэрхэн зохион байгуулж байгаа;
3. Одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК нь ямар ажил үүрэг гүйцэтгүүлэхээр хичнээн ажилчин гадаадаас оруулж ирэх зөвшөөрөл хүсээд байгаа, тэдний дундаж цалин хэдий хэмжээтэй байх;
4. “Улаанбаатар-Ажлын байр 3000 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр “Оюутолгой” төсөлд ажиллах монгол ажилчдын хувь хэмжээ 60 хувь байх гэрээг биелүүлсэнд тооцох нь хөрөнгө оруулалтын гэрээтэй нийцэх эсэх,
5. Түр зуурын, орон тооны бус байдлаар ажлын байр бий болгосон нэрээр их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулахын оронд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, орд газруудад үйл ажиллагаа явуулж буй компаниудаас захиалга авч мэргэжилтэй ажилчин бэлтгэх чиглэлээр үр ашигтай зарцуулах боломж байгаа эсэх талаар асуулт тавьж, хариултыг Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүссэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.