Ирэх даваа гаригт хороон дээрээ очиж, хэзээ 70 мянгаа авахаа мэдээрэй
2010.04.09

Ирэх даваа гаригт хороон дээрээ очиж, хэзээ 70 мянгаа авахаа мэдээрэй

Иргэн бүрт 70 мянган төгрөг олгох ажлын бэлтгэл энэ сарын 15 гэхэд дуусаж, мөнгө эзэндээ очиж эхэлнэ. Өмнө нь Ахмад настан, хөгжлийн бэрхшэ1_5_sayэлтэй иргэн, 0-18 хүртэлх насны хүүхдүүдэд 70 мянган төгрөгийг өгсөн байгаа. Харин энэ удаад бусад иргэд 70 мянган төгрөгөө авах юм. Монгол Улс хоёр сая 743 мянган хүн амтай. Үүний 1.6 сая гаруй иргэн энэ удаад 70 мянган төгрөг авах тооцоо байгаа юм байна. Үүнд 115 тэрбум төгрөг шаардлагатай  бөгөөд ирэх долоо хоногоос энэ мөнгө банкуудад байршиж дуусах аж. Өмнө нь 70 мянган төгрөг өгөхөд нийслэлийн хувьд иргэдийн урт дараалал үүсч, ихээхэн хүндрэлтэй байсан билээ. Тиймээс энэ удаад дараалал үүсгэхгүй байх тухай нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарын захирамж гарч. Хороодыг хэсэг, хэсгийг дотор нь орон сууц, орц, гудамж зэргээр ирэх ачааллыг жигд байлгахын тулд хуваарилсан байна. Ирэх даваа гаригт хуваарийг хороодын байранд томоор хэвлэж нийтэд ил болгох үүргийг дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийнхэнд өгөөд байгаа юм байна. Тиймээс иргэн та даваа гаригт хорооныхоо байранд очиж мөнгөө хэзээ авч болохыг хуваарь дээрээс хараарай.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.