Тусламжийн цуваа хөдөө аймгууд руу хөдөллөө
2010.04.12

Тусламжийн цуваа хөдөө аймгууд руу хөдөллөө

Байгалийн гамшиг, зуданд нэрвэгдсэн малчдад зориулсан тусламжийн цуваа 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 21 аймгийг зорилоо.
tuslamj_enkhbold
ОХУ, БНХАУ, БНТУ-аас хандивласан 2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий бараа, өвс, тэжээл ачсан 115 тэвш цувааг үдэх ёслолд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүд болон дээрх орнуудаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд оролцов.

ОХУ малчдад зориулж 320 гаруй сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээл, эм, эмийн бэлдмэл, дулаан хувцас, 62.5 тонн дизель түлш, 58 тонн мазут зэргийг илгээсэн. Мөн ойрын өдрүүдэд тус улсаас 56,8 мянган тонн тэжээлийн буудайг буцалтгүй тусламжаар авахаар бэлтгэлээ хангаж байна.

БНХАУ нийт 2,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2.8 квт-ын хүчин чадалтай 400 ширхэг цахилгаан мотор, хөнжил, 500 тонн цагаан будаа, шахмал болон бэлэн хоол, гахай, үхрийн лаазалсан мах хүлээлгэн өгсөн юм.
Бүгд Найрамдах Турк Улс 122 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүн, аяны болон дулаан хөнжил илгээсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.