2023.10.19
"Шинэ Ховд" үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав
Иргэдээ АЖИЛТАЙ, түүхий эдээ ҮНЭТЭЙ, аж ахуй нэгжүүдээ ОРЛОГОТОЙ байлгах цорын ганц арга нь үйлдвэрүүд барих. Үйлдвэрлэл бол ХӨГЖЛИЙН ЖОР.
Иймээс паркийн дэд бүтцийг төрөөс шийдэн өгч, газар болон бүх төрлийн татвараас 100 хувь чөлөөлөн бодлогоор дэмжих Үйлдвэр технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийг санаачилж батлуулсан.
Ховд аймагтаа хөнгөн үйлдвэрлэлийн парк байгуулахаар зорьж ажиллан зам, уурын дулаан, гэрэл цахилгаан, мэдээлэл холбооны сүлжээ, саарал ус зайлуулах ариутгах татуурга гээд дэд бүтцийн ажил ид өрнөж байна.
Ажлын явцтай танилцаж, дараах асуудлуудлыг онцгойлон анхаарах чиглэл өглөө.
- Паркийн дэд бүтцийн ажлыг чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэх.
- Гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах
- Аймаг орон нутаг, холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллах.
- Импортыг орлох экспортод чиглэсэн үйлдвэрүүд баригдахад анхаарах
- Гадны сайн туршлагыг судлах, шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарах чиглэл өглөө.