УИХ-ын төлөөлөл уулзах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзэж байна.
2010.04.12

УИХ-ын төлөөлөл уулзах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзэж байна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагчийн орлогч Л.Гантөмөр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин нарыг хүлээж авч уулзан, тpresidemt_meetingsодорхой асуудлаар чиглэл өглөө.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж, улстөрийн суулт хийж байгаа иргэдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхийлөгч тэдэнд хэллээ.

“Энэ хүмүүсийн зүгээс тавьж байгаа шаардлагуудыг хууль эрхзүйн болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдтэйгээ холбож тайлбарлах хэрэгтэй. Нөгөө талаас амь нас, эрх чөлөө, эрүүл мэнддээ хохиролтой тэмцлийн хэлбэрийг иргэд тэвчих нь зүйтэй. Иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлэх ардчилсан тогтолцоотой улс орны хувьд асуудлыг шийдэх олон арга бий. Аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар, ардчилсан нээлттэй аргаар шийдвэрлэж байх нь зүйтэй. ” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.