2010.04.12
Орон нутгийн Ардчилсан намууд баяраа тэмдэглэж байна
1992 оны 4-р сарын 07-оос эхэлсэн Ардчиллын төлөөх хүчнүүдийн нэгдэх үйлсийг бэлэгшээн Ардчилсан нам энэ өдрийг баяр болгон тэмдэглэдэг.
Одоогоос 20 жилийн өмнөх цагаан морин жилийн энэ өдөр Ардчилсан нам анхны хурлаа хийж тухайн нийгмийг хонхны дуугаараа цочроож байсан түүхтэй. Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгуудад намын баяртай холбогдуулан үндэсний бөхийн барилдаан болон урлаг соёлын олон арга хэмжээнүүдийг зохион явуулжээ. Тухайлбал Архангай аймагт оюутнуудын дунд “Дэвжээ” тэмцээн, эссэ бичлэгийн уралдаан зарлаж, ахмадуудын дунд АХА тэмцээнийг зохиосон бол Говьсүмбэр аймгийн Ардчилсан нам Монгол- Чехийн найрамдлын нийгэмлэгтэй хамтарч “Өсвөр үеийн шатрын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
Сүхбаатар аймаг энэ сарын 15-нд намын байраа өргөтгөж дуусаад, ард иргэдтэйгээ баяраа тэмдэглэхээр болсон. Мөн энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт анхны өлсгөлөн зарласан өдрийг онцлон баяраа тэмдэглэхээр төлөвлөөд байгаа аж.

Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээллэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.