Монголчууд Польшийн ерөнхийлөгчийн хойноос эмгэнэл илэрхийлж байна
2010.04.13

Монголчууд Польшийн ерөнхийлөгчийн хойноос эмгэнэл илэрхийлж байна

Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Лех Качиньский, гэргий М.Качинска болон тус улсын polish_president_6_vip76төр засгийн өндөр албаны хүмүүсийн хөлөглөж явсан Ту-154 онгоц энэ сарын 10-нд  сүйрсэн билээ.

Онгоц ОХУ-ын баруун хилийн ойролцоох Смоленск хотын цэргийн нисэхийн “Северный” буудалд газардах гэж байгаад осолдсон юм. Энэ  эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан  эмгэнэл илэрхийлэх үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны  яаманд  зохион байгуулж байна. Энэхүү эмгэнэлийн ажиллагаа 12.00 цагаас эхэллээ. Эмгэнэл илэрхийлэх санаачлагыг дэмжиж, Зэвсэгт хүчний жанжин штабынхан болон албаны хүмүүс оролцож байна.

Эмгэнэл илэрхийлэх үйл ажиллагаа өнөөдрийн 18  хүртэл үргэлжлэх аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.