2010.04.13
УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа хүмүүс өнөө өглөө УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн даргатай уулзах хүсэлт тавьсан байна. Энэ асуудлыг УИХ-ын даргад танилцуулахад Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга биш УИХ-ын гишүүдтэй уулзуулах нь зүйтэж гэж үзсэний дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Дондог, П.Алтангэрэл нар тэднийг өнөөдөр үдээс хойш хүлээн авч уулзаж, санал солилцов. Уулзалтад Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, “Үндэсний хас” хөдөлгөөний тэргүүн Д.Нанжид, мөн Л.Цог, Д.Ганбаатар, Д.Нинж нар оролцов.
Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд хэлэхдээ, та бүхнээс УИХ-д хандаж ирүүлсэн өмнөх шаардлагын хариуг тухайн үед нь өгсөн. Харин хариуд нь та бүхэн ард нийтийн санал асуулга явуулах шаардлага тавьсныг судалж үзлээ. УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах энэ асуудлаар хуульд тодорхой нөхцөл заасан тул хуулийн хүрээнд л шийдэх учиртай. Иймээс та бүхний тавьсан шаардлагын дагуу ард нийтийн санал асуулга явуулна гэхэд зохимжтой бус гэж үзэхээр байна.
Монголчууд бид аливаа асуудлыг эвийн замаар ярьж ойлголцож шийдэж ирсэн уламжлалтай ард түмэн. Иймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьсан тэмцлийн хурц хэлбэрээс зайлсхийж, асуудлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцлийн аргаар хамтран ярилцаж шийдэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд заавал өлсгөлөн зарлаж, ард нийтийн санал асуулга явуулна гэсэн хатуу байр сууриа эргэн харж асуудлыг яриа хэлэлцээ ойлголцлын замаар шийдэх арга хэлбэрийг эрж хайхыг тэдэнд санал болгож байлаа. Тухайлахад УИХ-ын Байнгын хорооны дарга Б.Батбаяр үүссэн нөхцөл байдлаас гарах арга замыг хамтран эрж хайх, нэг нь гэдийгээд суух биш асуудлыг ойлголцож шийдэх үүднээс УИХ-ын гишүүний хувьд ийнхүү уулзаж буйгаа онцлоод ард нийтийн санал асуулга явуулах нь асуудлыг шийдэх эцсийн алхам гэж үзэхгүй байна. Энэ нь эцэстээ улс төрийн ээдрээтэй, тогтворгүй байдал бий болгох, төрийн нэр хүндийг бууруулах, дахин давтагдах уршиг дагуулж ч мэдэх, бас ихээхэн хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардах нарийн түвэгтэй асуудал. Иймээс асуудлыг шийдэх өөр гарц, арга хэлбэр сонгох замыг хамтдаа хайх нь зүйтэй юм гэв. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ийм нөхцөл байдал үүссэн нь та бүхний ч буруу биш, энэ 76 гишүүний ч буруу биш. Гол нь тогтолцоондоо байгаа юм. Иймээс Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын тухай хуулийг хэрхэн шинэчилж эрх зүйн зөв орчин бүрдүүлэх үүднээс хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад нухацтай ярилцаж болох юм. Ер нь эвлэж ярилцсанаар бүтэмжтэй болдог, зөрж талцсанаар алддаг шүү дээ, УИХ-ын гишүүн Д.Дондог бидний маргаж сөргөөд байгаа асуудлын гол нь эрх зүйн тогтолцоондоо байгааг сайн бодолцох учиртай. Намуудын амлалтыг хэрэгжүүлж эхлэхээр боллоо, гишүүдийн гэгдэх 76 тэрбумын асуудлыг төсвийн тодотголооор зохицуулах гэж байна, сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьчихлаа. Эрүүл мэндээрээ хохирч мэдэх ийм хатуу шаардлагаа эргэн харж болохгүй юу, ойлголцож ярилцаад гарц олж болно шүү дээ гэдгийг зөвлөж учирлаж байв.
Харин өлсгөлөнд оролцогчид ард нийтийн санал асуулга явуулахыг шаардсан байр сууриа хамгаалж, УИХ ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан үед л өлсгөлөнгөө зогсоож, цаашид асуудлыг зөвшилцлийн замаар шийдэх боломжтойг хэлж байв. Тухайлахад Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга нар бид УИХ-ыг тараагаад оронд нь тэнд очиж суух гээгүй. Энэ УИХ-д олон алдаа байгааг олон түмэн хэлж ярьсаар байна. Нэгэнт бидний шаардлагыг УИХ хүлээж аваагүй учраас ард нийтийн санал асуулга явуулж хайнаа ард түмнээрээ хагалуулахыг л бид шаардаж байгаа юм. Санал асуулгаар ард түмэн УИХ-д итгэл үзүүлбэл бид тэмцлээ зогсоох болно, П.Болд УИХ бол бидний дайсан биш, гэхдээ УИХ-ын явуулж буй бодлого, гаргаж буй шийдвэр алдаатай, олон түмэн, эх орны эрх ашгийг хайхрахгүй байгаа учраас бид ийм шаардлага тавьж байгаа юм, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар эрдэмтэн мэргэдийн үгийг сонсохгүйгээр Оюутолгойн гэрээг хууль зөрчиж байгуулсан, нийгмийн халамжийн бодлогод ухралт хийсэн, хуулиа өөрсдөө зөрчдөг болсон, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав ард нийтийн санал асуулга явуулах уу, үгүй юу гэдэг нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал. Бид санал асуулга явуулах шаардлагаа тавьж өлсгөлөн зарласан, Л.Цог асуух эрх нь ард түмэнд бий, харин шийдэх эрх нь УИХ-ын мэдлийн асуудал гэж байлаа.
Тэд өлсгөлөнд оролцохоор хөдөөнөөс ирсэн 20-иод хүнд гэр олгох, суултад оролцогсдын гэр рүү дайрсан, дэмжсэн оюутнуудын эрх чөлөөнд халдсан зэрэг асуудлыг анхааралдаа авахыг уулзалтад оролцсон УИХ-ын гишүүдээс хүслээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уулзалтын эцэст хэлэхдээ, УИХ-ын гишүүд бид та бүхний тавьсан шаардлагыг зөв зүйтэй гэж үзэж анхааралтай хандан асуудлыг хуулийн хүрээнд шийдэхийн төлөө байгаа. Энэ үүднээс асуудлыг хамтдаа ярьж ойлголцох бүрэн боломжтой, тийм арга зам ч байгаа гэж үзэж байна. Түүнчлэн та бүхний амь нас, аюулгүй байдалд анхаарч, холбогдох байгууллагуудтай байнгын холбоотой байж, асуудалд аль болох зөв талаас хандаж хуулийн хүрээнд зохицуулахыг хэлж зөвлөж байгаа гээд амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тэмцлийн энэ хатуу хэлбэрээсээ татгалзаж, асуудлыг зөвшилцөл ойлголцлын замаар шийдэхийг хүслээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.