2010.04.13
Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаал бий болгох саналтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэд, олон нийт, хуульч эрдэмтэд, шүүгчдээс шүүхийн үйл ажиллагааны талаар болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг тэргүүлж байгаа нь шүүгчийг сонгон шалгаруулах, шүүгч, ерөнхий шүүгчийг томилох, чөлөөлөх, сэлгэн ажиллуулаа, шагнал урамшуулалд тодорхойлох, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилуулах, шүүхийн төсвийг хуваарилах зэрэг асуудалд нөлөөлөх байр суурьтайгаар оролцож, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулахад хүргэж байна гэсэн санал, хүсэлт ихээр ирэх болсонтой холбогдуулан энэхүү хуулийн төслийн анхны хувилбарыг Иргэний танхимаар дамжуулан иргэд, олон нийтээр хэлэлцүүлсний үндсэн дээр төслийг дахин нягтлан боловсруулснаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцоллоо.
Уг хуулийн төсөлд:

- Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн болон Сахилгын хорооны бүрэлдэхүүн бие даан, хараат бусаар ажиллах, улмаар хөндлөнгийн, мэргэжлийн байх нөхцөлийг хангах,
- Шүүгчдийн зөвлөлийг албан тушаалаараа бүрдүүлж байсныг өөрчилж шүүгчдийн зөвлөлгөөнөөс сонгож байгуулах журамд шилжүүлэх,
- Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчдийн хэрэгжүүлж байсан захиргаааны чиг үүргийг хүчингүй болгох,
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг хуулийн заалтыг өөрчилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь орон тооны байж, түүнийг Ерөнхийлөгч шууд томилж байх, үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг дарга, 10 гишүүнтэй байхаар өөрчлөн найруулахаар тусгажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.