Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтээ илэрхийллээ
2010.04.13

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтээ илэрхийллээ

Ромын элч төлөөлөгч Плана Карпини, Вилхельм Рубрук, Марко Поло нарын бичиж үлдээсэн дурсамж нь Монгол Италийн харилцааны том илэрхийлэл төдийгүй монголын terguun_shadar_meetтүүхийн үнэт эх сурвалж болж байдаг тухай дурдахад таатай байна хэмээн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр БНИУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн Дэд сайд Адольфо Урсог хүлээн авч уулзах үеэр онцолсон юм. 

Тэрээр цааш нь хэлэхдээ хоёр орны эртний сайхан харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай улс чухал ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол улс дэлхийн тавцанд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Европын холбоонд мөрдөгдөж байгаа стандарт, нөхцөлийг өөрийн оронд нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэхүү хүчин чармайлтыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа энэ үеэр онцолсон юм.

Ноён Адольфо Урсо энэ удаагийн айлчлал Монгол Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд шинэ алхам авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ манай улстай арьс шир, ноос ноолуурын чиглэлээр хамтран ажиллахад таатай байдгаа илэрхийлэхийн хамт хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд дэд бүтцийн салбарт хамтран ажиллах саналтай байгаа илэрхийллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.