2010.04.13
Улсыг алдагдалд оруулсан төслийг гишүүд дэмжсэнгүй
УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанд ‘’Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай’’ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлсэн боловч гишүүдээс дэмжлэг авч чадсангүй.
УИХ-ын ‘’Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай’’ 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолд ‘’…2008 онд багтаан 120 мянган тн буюу 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж, түүнд шаардагдах 189.8 тэрбум төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.5-д заасны дагуу бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулах’’ гэж заасны дагуу 2008 оны 8, 9 дүгээр саруудад нийт 28,29 мянган тн газрын тосны бүтээгдэхүүнийг нийт 44,11 тэрбум төгрөгийн зардал гарган нөөцөлсөн байна. Одоогийн байдлаар хадгалалтын болон бусад зардалд нийт 5.21 тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд бүтээгдэхүүний өөрийн өртөг 49.33 тэрбум төгрөг болж нэмэгдээд байна. Түүнчлэн хадгалах зардал өндөр, тодорхой хугацааны дараа чанар муудах, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль хүчингүй болсон зэрэг нь тус бүтээгдэхүүнийг борлуулах шаардлага гарсныг УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гишүүдэд танилцуулав.
Энэ төсөл нь одоогоос 1.5 жилийн өмнө өндөр ханшаар худалдаж авсан шатахууныг зах зээлд гарган худалдах санал юм. Тэгэхдээ тухайн үед нэг тн нефтийг 143 мянган төгрөгөөр авсан ч одоо 80 мянгаар худалдахаар төлөвлөсөн нь олон гишүүдийн бухимдлыг төрүүлж, тухайлбал УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, Д.Тэрбишдагва, Р.Буд нарын гишүүд эрс шүүмлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.
Тогтоолын төслийг танилцуулсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга “зах зээлд ийм үнээр нийлүүлэхээс өөр арга байхгүй. Шалтгаан нь нефтийн ханш унасан. Өнгөрсөн өвөл ханш өндөр байхад нөөцийн шатахууныг авч хадгалсан. Жил гаруйн хугацаанд хадгалалтын зооринд мөнгө төлж байна. Улс зөвхөн энэ хадгалалтын зардалд гэхэд одоогийн байдлаар 5,2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээчихээд байна. Цаашид үргэлжлүүлэн хадгалахад дэндүү эрсдэлтэй. Нефть бүтээгдэхүүн хадгалалтын горим зөрчигдсөнөөс юм уу, эсвэл хэтэрхий удаан ашиглахгүй байснаас чанар нь муудах учраас улс улам их алдагдал хүлээхээсээ өмнө энэ нөөцөө зах зээлд гаргаж зарах хэрэгтэй боллоо гэлээ. Энд яригдаж буй нөөцийн нефть 28 мянган тонн байгаа аж.
Нефть гэдэг цаас биш, хадгалалт хамгаалалтыг зориулалтын шаардлага хангасан байранд нөөцлөх ёстой. Хөдөө аж ахуйн яамны агуулахад 6700 тонн түлш, Замын-Үүдийн дамжин өнгөрүүлэхэд 4000 тонн бусдыг нь улсаас зөвшөөрөлтэй байгууллагуудад хадгалуулж байгаа тухай Газрын тосны газрын дарга н.Амарсайхан мэдэгдсэн. Мөн энэ мэдээлэлд хадгалалтын явцад 35 тонн шахам шатахуун ууршилтаар хорогдсон дүнг дуулгасан.
Улс нөөцийнхөө шатахууныг маш өндөр хараа хяналтын дор байнга шалгаж, лац ломботой, шинжилгээ дүгнэлттэй хадгалж байсан учраас нөөцийн бензинийг эргэлтэд оруулсан, тэндээс хэн нэгэн мөнгө хийх ямар ч боломж байгаагүй гэдгийг төсөл санаачлагчид гишүүдэд хэлсэн.
Харин УИХ-ын гишүүд Засгийн газраас оруулж ирсэн энэ төслийг дэмжих боломжгүй хэмээн үзэж төсөл санаачлагчид буцаасан бөгөөд тэр ч байтугай хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэллээ.
Сангийн яамны тооцоолсноор нөөцийн шатахууныг газар тариалан, мал аж ахуй, зудын гамшиг зэрэгт хямдралтай үнээр борлуулах боломжтой гэж үзсэн байна. Гэтэл угаасаа өндөр өртөгтэй орж ирсэн бүтээгдэхүүнийг хямдралтай борлуулахаар улсад хүлээх алдагдал улам ихэснэ. Тэр ч байтугай цаашид нефтийн үнэ дэлхийн зах зээлд дахиад бууна, улам хямдарна гэсэн олон улсын прогноз байхад Засгийн газар ийм төсөл боловсруулан ‘’тоглож’’ болохгүй хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзэж, төслийг буцаасан. Харин ч Засгийн газар уг шатахууны нөөцдөө хэрхэн хандаж, хяналт тавьж буй талаар судлах ажлын хэсэг байгуулахаар тус Байнгын хорооны хурлаар шийдвэрлэлээ. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Я.Батсуурь, Ц.Дашдорж, Р.Буд нар орохоор болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.