2010.04.14
‘’Утаагүй Улаанбаатар’’ хөтөлбөр дэмжигдлээ
Эдийн засгийн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд БОАЖ-ын сайд Л.Гансүх ‘’Утаагүй Улаанбаатар’’ хөтөлбөрөө танилцуулж, гишүүдээс дэмжлэг авлаа.
Хотжих үйл явц дэлхий дахинд эрчимтэй явагдаж байгаагаас 21 дүгээр зуунд дэлхийн хүн амын 80-90 хувь нь хот сууринд амьдрах төлөвтэй байгааг судлаачид мэдээлж байна.
Энэ үйл явц манай улсыг ч тойрохгүй. Одоогийн байдлаар хүн амын бараг тал хувь нь нийслэл хотдоо төвлөрөөд байна. Үүнийг дагаад хүн амын хэт төвлөрөл, агаарын бохирдол, хог хаягдал, хүчиллэг хур тунадас, аюултай хог хаягдлын бохирдол, цэвэр усны нөөцийн хомсдол зэрэг сөрөг нөлөө бүхий олон үр дагавар гарах болов. Эдгээр шинэ үзэгдлийг олон талаас нь нарийн судалж, цогцоор нь шийдэхгүйгээр орчны бохирдлыг бууруулах, байгаль-экологийн тэнцвэрийг хангах боломжгүй юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотын хувьд нэн хурцадмал тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх арга хэмжээний талаарх цогц саналыг багтаасан үндэсний хэмжээний хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.
Нэг өрх жилд дунджаар 5.2 тонн нүүрс, 4.7 м3 түлээ хэрэглэж, дулааны гурван цахилгаан станц жилдээ 3.9 сая тонн нүүрс шатааж байгаагаас Улаанбаатар хотын агаарт жил бүр 260 мянган тонн бохирдуулагч бодис цацагддаг гэсэн судалгааны дүн гарчээ. Үүний дээр жилээс жилд тоо нь огцом нэмэгдэж байгаа авто тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт хийнүүд нэмэгдэнэ.
Хотын нутаг дэвсгэрийн 60 хувийг хамарч буй гэр хороололд хүчдэл муутай цахилгаан хангамж, ус түгээх байр, холбооноос өөр дэд бүтэц байхгүй, талхлагдаж, эвдрэлд орсон хөрс, шороон зам, хөглөрсөн хог хаягдал, угаадсаар цардагдсан гудамж, утаа, тоос, тортог хөшиглөсөн агаартай орчинд ихэнх нь ядуу, нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн иргэд амьдарч байна.
Монгол Улсын Их Хурал нэн тулгамдаад байгаа энэ асуудлыг төв, орон нутгийн төр, захиргааны болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн үйл ажиллагааг харилцан уялдуулж зохицуулж чадахуйц идэвхитэй хамтын ажиллагааны зарчимд суурилсан “үндэсний хөтөлбөр”-ийн тусламжтайгаар нэгдсэн зохион байгуулалт, дэс дараатай шийдвэрлэх боломжтой.
Энэхүү хөтөлбөрийн төсөлд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг зөвшөөрөгдөх хэмжээнд нь хүртэл цэвэршүүлэхийн тулд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний стратеги зорилтууд, үйл ажиллагаа, түүнд шаардагдах хөрөнгө санхүүгийн тооцоог цогцоор нь тодорхойлон гаргаж ирэхийг зорив.
Хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардлын тооцоог Улаанбаатар хотын Засаг даргын орлогч дарга нарын ахалсан, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад эдгээр асуудлыг одоо хариуцан ажиллаж буй мэргэжлийн хүмүүс, судлаачдаас бүрдсэн 5 дэд ажлын хэсэг гардан хариуцаж боловсрууллаа. Улаанбаатар хотын агаарыг цэвэршүүлэхэд нэн тэргүүнд агаар бохирдуулж буй эх үүсгүүрүүдийг цөөлөх, тэндээс ялгарч буй бохирдуулагч бодисын хэмжээг богино хугацаанд багасгах арга замыг эрэлхийлсэн болно. Үүний зэрэгцээ агаарын бохирдлыг шингээн цэвэршүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хороололд байгаа айл өрхүүдийн төвлөрлийг багасгаж орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, хотын төв хэсэгт хүн амын суурьшлын нягтралыг нэмэгдүүлж, орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан хотын дэд бүтцийг өргөтгөн сайжруулах зэрэг арга хэмжээг цогцоор нь хөтөлбөрийн төсөлд тусгасан болно.
Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулах, иргэдийг хөдөө орон нутагт тогтвортой ажиллаж амьдрах нөхцөл бололцоог сайжруулахын тулд эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалтын орчинг бүрдүүлэх, аймаг, бүсийн төвүүдийг нийслэлтэй болон хилийн боомтуудтай холбосон хатуу хучилттай зам барих, аймгийн төв, бүсийн төв, суурингуудыг цогцоор нь тохижуулан хөгжүүлэх, орон нутагт нийгмийн дэд бүтцийг бий болгох зэрэг асуудлуудыг тусгасан.
Ахуйн хэрэглээнд хий, цахилгаан халаагуурыг өргөн ашигладаг болох талаар саналууд төсөлд тусгагдсан. Хотын утаа, тоосыг ихэсгэж байгаа нэг гол шалтгаан нь манай монголчуудын амьдралын уламжлалт хэв заншилтай холбоотой юм. Тухайлбал, монгол гэрийн гал зуух нь гэр, сууцаа халаах дулаацуулахаас гадна хоол цайгаа болгох гол хэрэгсэл нь болдог. Гэтэл гэр, сууцны халаалтад нэгэн жигдийн тогтвортой дулаан үүсгүүр шаардлагатай байхад хоол цай хийхэд богино хугацаанд их хэмжээний илч энерги шаардагддагаас өглөө, оройд заавал гал түлэх хэрэгцээ гарч энэ нь их хэмжээний утааг өглөөний 6.00-8.00, оройн 18.00-20.00 цагийн хооронд ихэсгэх гол шалтгаан болдог байна. Иймд хотын гэр хорооллын цахилгааны хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоол, цай хийх гэх мэт ахуйн хэрэглээнд хийн халаагуур өргөн нэвтрүүлснээр утааны ялгаралтыг үлэмж хэмжээгээр бууруулах бололцоо байна.
Түүнээс гадна зууханд гал бүрэн ноцож астал дутуу шаталт явагдаж, их хэмжээний утаа тортог ялгаруулдаг байна. Үүнийг багасгахын тулд гал ноцоогчийг ашигладаг болох замаар утаа, тортогны ялгаралтыг бууруулах арга байгаа. Сайн чанарын, утаа багатай түлшнээс гадна зуух-яндангийн бүтэц, зохиомжийг шинэчилж, утааны ялгаруулалтыг багасгах, шаталтыг сайжруулах, дулаан барилтыг нэмэгдүүлэх боломжтойг 2006-2008 онд Дэлхийн банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлсэн “Азийн тогтвортой эрчим хүчний сонголт” төслийн судалгааны үр дүн харуулж байна.
Хотын агаарын бохирдлыг бууруулах зорилт иргэдийн ухамсартай, идэвхитэй оролцооны үр дүнд сая амжилттай хэрэгжих боломжтой. Иймд хотын агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн идэвхитэй оролцоог хангах үүднээс тэдэнд чиглэсэн сургалт-сурталчилгаа-мэдээллийг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу системтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор агаарын төлбөрийг бий болгох, Нийслэлийн бие даасан байдлыг хангах, санхүүгийн эрхийг өргөтгөх, төсөв бүрдүүлэлт, барилга, орон сууцны төлбөрийг хөнгөвчлөх, зээл олгох, өмчлүүлэх, авто тээврийн хэрэгслийн түлш, татварын чиглэлээр холбогдох 13 хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, 7 хуулийг шинээр боловсруулах ажлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд хийхээр тусгажээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2010-2012 онд 8.855.205,0 сая, 2013-2016 онд 9.362.162,8 сая, нийт 18.217.367,8 сая төгрөг шаардагдах тооцоо гарч байна. Дээрх зардлын 40.9 хувь буюу 7.451.387,7 сая төгрөг нь Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах, шилжин ирэх иргэдийн урсгалыг сааруулах, зогсоох зорилгоор хөдөө орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бүсийн төвүүдэд орон сууцны хорооллыг цогцоор хөгжүүлэх болон “Шинэ сумын төв” төсөл хэрэгжүүлэх, Улаанбаатар хотыг аймаг, бүсийн төвүүдтэй, аймаг, бүсийн төвүүдийг хилийн боомтуудтай холбосон 5572 км хатуу хучилттай зам, Замын үүд-Улаанбаатар-Алтанбулагийн хурдны зам барихад шаардагдана.
Нийт зардлын 6.8 хувь буюу 1.230.964,0 сая төгрөгийг төвлөрсөн төсвөөс, 92.7 хувь буюу 16.893.948,8 сая төгрөгийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийн баталгаа гаргах болон Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй үндсэн хөрөнгийг барьцаалах замаар бүрдүүлэх санхүүжилтээс, 0.5 хувь буюу 92.455,0 сая төгрөгийг зээл, тусламжаар тус тус гаргахаар тооцсон байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт уг хөтөлбөрийг яагаад ‘’Утаагүй Улаанбаатар’’ гэж нэрлэв. Учир нь нь зөвхөн нийслэлийн төдийгүй нь хөдөө орон нутгийг хөгжүүлэх дэд бүтэц, зам тавих гээд бүх асуудлыг тусгасан байна гэлээ.
Харин Л.Гансүх сайд хариулахдаа жилдээ Улаанбаатарт шилжин ирэгсдийн тоо 10 мянга гаруйд хүрээд байна. Энэ нь нийслэл рүү чиглэх нүүдлийг саармагжуулахын тулд иргэдийн хөдөө орон нутагт ажиллаж амьдрах тохь тух, нөхцөл боломжоор хангах талаар хөтөлбөрт давхар тусгасан гэлээ.
УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, хөгжил ярихаар утаа гэдэг яриа гарч ирдэг. Учир нь хөдөө орон нутгаас хүмүүс яагаад шилжиж ирдэг вэ гэхээр ажлын байргүйтэй холбоотой. Орлогогүй хүмүүс хотод ирээд орон сууцанд орж чадахгүй, гэрт л амьдарна. Гэрт амьдарна гэхээр айл бүр яндантай, Яндан бүрээс утаа гарна. Тийм учраас утаа зөвхөн нийслэлийнх биш хөдөө орон нутагтай нь хамт цогцоор нь шийдвэрлэх асуудал болоод байгааг хэллээ. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд орон сууцны барилга баригдахаас гадна иргэдээр өөрсдөөр нь байшинг нь бариулахын тулд МСҮТ-үүдэд барилга хэрхэн барих сургалтад хамруулах бодлого баримталж байгаагаа нэмж тайлбарласан. Түүнчлэн их дээд сургууль болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нийслэлээс зайдуу байрлуулах нь нийслэлд төвлөрлийг сааруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.