2010.04.14
Энэ сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Их цэвэрлэгээтэй
Энэ сарын сүүлээр хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ болно. Нийслэлийн иргэдийн ая тухтай амарч, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой энэхүү ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу 4 дүгээр сарын 21-25-нд зохион байгуулах юм. Их цэвэрлэгээнд төрийн байгууллагуудаас эхлээд хувийн хэвшлийн бүхий л аж ахуйн нэгжүүдийг хамруулах агаад энэхүү ажилд идэвхигүй оролцвол хариуцлага тооцно. Улаанбаатар хотын ногоон байгууламжууд, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хороолын дунд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах энэ ажлын үеэр томоохон худалдааны төвүүдийг түр хааж, цэвэрлэгээнд хамруулах ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.