УИХ-ын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгууллаа
2010.04.14

УИХ-ын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр захирамж гаргаж, “Амлалт нэхэх ард түмний холбоо”, “Тусгаар тогтнол эвсэл”, “Миний монголын газар шорооjagsagchid” хөдөлгөөн, “Үндэсний соёмбо” хөдөлгөөнөөс УИХ-д хандаж тавьсан шаардлагатай холбогдуулан эдгээр холбоо, эвсэл, хөдөлгөөний төлөөлөлтэй УИХ-ыг төлөөлөн уулзаж санал солилцох, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд харилцан ойлголцох, яриа хэлэлцээ хийх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулан байгууллаа.
Уг ажлын хэсэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Оюун, Р.Раш нар багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.