2010.04.15
Цэцэн Ханру киноны тухай
Энэхүү кино нь бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээгдсэн уран сайхны кино бөгөөд нүүдэлчин монгол ахуй амьдрал, хэл соёл, зан заншил, түүх, үлгэр домог, дуу хуурыг уран сайхны аргаар баяжуулан дэлхий дахины сонорт хүргэхээр зорьж хийгдсэн 35 мм-ийн хальсны бүрэн хэмжээний кино юм.
Уг киног Өвөр Монголын “Нүүдэл соёл” компаний уран бүтээлчид бүтээсэн бөгөөд зургийг нь Монгол Улсын Төрийн шагналт, кино оператор Л.Шаравдорж авчээ.
Найруулагчаар ажилласан Баян-Ерөөлийг манай үзэгчид 1990 оны үед Монголын Үндэсний телевизээр гарч байсан “Дугуйлан” олон ангит киноны Өлзийжаргал буюу Жаргал багшийн дүрээр нь андахгүй билээ. Жүжигчин Баян-Ерөөл БНХАУ-ын болон Өвөрмонголын 100 гаруй кинонд тоглосон боловч зөвхөн “Дугуйлан” кинонд л төрөлх монгол хэлээрээ ярьж тоглосон билээ. Гэхдээ тэр анх удаа найруулагчаар нь ажилласан “Цэцэн Ханру” киногоо монгол хэлээр хийсэн нь Өвөрмонголын уран бүтээлчдийн дунд сүүлийн 20 гаруй жил тасраад байгаа киноны эх хэлийг монгол хэл дээр хийх ажлын салхийг нь хагалж байгаа хэрэг юм. Мөн тэрээр уг киноны гол дүр болох Цэцэн Ханругийн хань Борчингийн дүрийг бүтээсэн юм.
“Цэцэн Ханру” киноны Цэцэн Ханругийн бага, залуу, идэр насны гурван үеийг гурван өөр жүжигчин бүтээсэн бөгөөд дөрөв дэхь үе буюу өтөл насыг нь эдүгээ 86 нас сүүдрийг зооглож байгаа Цэцэн Ханру гуай өөрөө бүтээжээ.
Идэр насны дүрийг бүтээсэн жүжигчин, дуучин Бадамааг Никита Михальковын“Уурга” киноны Пагмаагийн дүрээр нь манай үзэгчид сайн мэддэг. Тэрээр олон кинонд тоглосон бөгөөд 2009 онд Монгол Улсын СУИС-ийн дуулаачийн ангийг магистрийн зэрэгтэй дүүргээд одоо Өвөр Монголын Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнд ажиллаж байна.
Уг киноны залуусын дүр Цэцэн Ханру болон Мөнхөөд тоглосон Зулаа, Заяахүү нар БНХАУ-ын Шанхай хотын ший жүжгийн дээд сургуульд жүжигчиний мэргэжлээр суралцаж байгаа гэнэ. Дашрамд хэлэхэд Өвөр Монголын кино үйлдвэр өнгөрсөн жил Өвөр Монгол даяар авъяастай, монгол хэлтэй, хөдөө өссөн 30 монгол хүүхдийг сонгон шалгаруулж бүх зардлыг нь даан дээрх сургуульд суралцуулан жүжигчин, найруулагчаар бэлдэж байгаа юм байна.
“Цэцэн Ханру” киноны зохиолыг Өвөр Монголын Утга зохиолын холбооны тэргүүн, зохиолч Аянга бичсэн бөгөөд хөгжмийн зохиолчоор Цагаан, зургийн дарга Насан-Урт, зураач Дөш, Баатар, жүжигчин Соёлдалай, Хасгоо, Бадамаа, Уул, Буянхишиг, Хунтунбат, ивээн тэтгэгчээр Ордос хотын “Цагаан сүлд” компани зэрэг дан монгол хүмүүс ажилласнаараа онцлог бүтээл болж чадсан юм.
“Цэцэн Ханру” уран сайхны кино нь Өвөрмонголын кино үйлдвэрийн дэмжлэгтэйгээр “Нүүдэл соёл” компаний бүтээсэн анхны уран сайхны кино ажээ. Тус компаний захирал Шагдарсүрэн дээрх кинонд продюсероор ажилласан бөгөөд Өвөрмонголын “Одон Телевиз”-ийн баримтат киноны тасгийн даргын үүрэгт ажлыг давхар гүйцэтгэдэг юм. Түүний “Алтан богд уул”, “Эзэн Богдын зул” зэрэг баримтат кинонууд нь олон улсын шагнал хүртсэн байна.
Мандаж гарах нар нь тунгалаг
Манай монголын хийморь тунгалаг
Ургаж гарах нар нь тунгалаг
Улс монголын хийморь тунгалаг хэмээх Өвөр Монголын ардын дууг уг кинонд ашигласан төдийгүй “Шар талын эх” гэдэг ардын дууг дуу бүтсэн домгийн хамт уран сайхны аргаар кинондоо чадварлаг ашигласан ажээ.
Шар талын эхэнд
Сар гартал суулаа
Садан төрлөө бодон
Санаа зовохдоо бичсэн юм
Цаас нь үгүй газарт
Цамцан дээрээ бичлээ
Бэх нь үгүй газарт
Биений цусаар бичлээ
Хад гэгч хатуу байна
Хайрга гэгч ширүүн байна
Хайран сайхан бие минь
Хайрга шороондоо холилдлоо

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.