Хүүхдийн парк 6 сарын нэгнээс өмнө ашиглалтад орохгүй гэв
2010.04.16

Хүүхдийн парк 6 сарын нэгнээс өмнө ашиглалтад орохгүй гэв

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэх үед Улаанбаатар хотын удpark_huuhed-middleирдлагууд оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн парк 6 арын 1-ээс өмнө ашиглалтад орох уу? өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар ээж аав нар бүгдээрээ хүүхдээ хөтөлчихсөн Сүхбаатарын талбайг тойрсон ганц, хоёр тоглоомын газар дээр очих маягаар өнгөрүүлсэн. Тэгэхээр УБ хотын удирдлага энэ асуудал дээр анхаарч, 6 сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулж чадах уу?” хэмээн асуусан юм.
Үүнд хотын Ерөнхий менежер Ч.Бат “Соёл Амралтын үндэсний хүрээлэн Японы Иточү корпарацийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэж байгаа. Одоогийн байдлаар 16 тоглоомын угсралтын ажил хийгдэж байна. Энэ жилийн 6 сарын 1-ээс өмнө дуусгах даалгавар хотын удирдлага өгсөн. Саяхан 6 сарын 1 өмнө бүрэн дуусахгүй нээ. Зундаа дуусгана. Ямар ч байсан энэ ондоо багтааж ашиглалтад оруулна гэсэн” гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.