2010.04.16
Ерөнхийлөгчийн зарлигаар, мод тарих үндэсний өдөр зарлав
Монгол Улсын Ерөнхийлөгч, мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гаргалаа.
Энэхүү зарлигийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Иргэний танхимд болов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, бодлого үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болох байгаль орчны чиглэлээр олон шинэлэг санал санаачлага гаргаж, хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү зарлиг болж байна.
Зарлигаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарлаж байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалж байна.
Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт “ Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай орны хувьд ч сөргөөр нөлөөлж, гол горхи ширгэж, цөлжилт эрчимтэй явагдаж, хуурайшилт ихэсч байгаа энэ үед бид нэгдсэн зохион байгуулалтаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Хэдийгээр хүмүүс мод тарьдаг ч, арчлах үйл явцы нь орхигдуулдаг, мод тарих сонирхлыг төрүүлэх эдийн засгийн хөшүүрэг байдаггүй зэргээс болж энэ ажил төдийлөн үр дүнд хүрдэггүй. Бид мод тарих ажлыг үр дүнтэй болгох талаар бүх талын судалгааг мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж байна. Хамгийн гол нь, мод тарих үндэсний хөдөлгөөнд хүн бүрийн оролцоо чухал” гэлээ.
Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болж байгаа дэлхийн 33 дахь орон болж байна.
Энэ жилийн хувьд ирэх 5р сарын 15-ны Бямба гариг мод тарих үндэсний өдөр бөгөөд, Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжин албан байгууллага, айл гэр, хувь хүн бүр мод тарихыг уриалж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.