АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас таван зүйлийг даалгасан тогтоол гаргалаа
2010.04.19

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас таван зүйлийг даалгасан тогтоол гаргалаа

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 31-р хуралдаан өнгөрсөн Бямба гарагт төрийн ордонд хуралдлаа. Энэ удааan_huralгийн ҮЗХ-ны мандаттай гишүүдийн тоо 160 байлаа. Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэ нар удирдаж явууллаа.

АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батламжлах, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягын улс төрийн илтгэл, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын Засгийн газраас хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүд зэрэг илтгэлийг хэлэлцлээ. АН-ын  Үндэсний Зөвлөлдөх Хороо  ротацийн дүнг гаргасан Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг бүхэлд нь баталж шинээр сонгогдсон гишүүдийг батламжлав.

Ардчилсан намын  Үндэсний зөвлөлдөх хороо дээрх илтгэлүүдийг хэлэлцэж, УИХ-дахь АН-ын бүлэг, АН-ыг төлөөлсөн Засгийн Газрын гишүүдэд таван зүйлийг даалгасан тогтоол гаргалаа.      

Хамтарсан Засгийн газраас боловсруулсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд үлдэж байгаа хугацаанд урьд урьдаас илүү шуурхай, идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажиллах, “Эрдэнийн хувь”-ийг хүртээх ажлыг эрчимжүүлэх,  хүүхдэд сар бүр 20.000 /хорин мянга/ төгрөгийг олгох асуудлыг судлаж, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, 2008 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилт, хөдөөгийн бодлого, томоохон бүтээн байгуулалтын арга хэмжээг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай ажиллах, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүх хяналтын байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэх  талаар МУ-ын Ерөнхийлөгчийн гаргаж буй санаачлагуудыг дэмжиж ажиллахыг даалгасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.