Ерөнхийлөгч нийслэлийн иргэдийн төлөөлөлтэй уулзав
2010.04.19

Ерөнхийлөгч нийслэлийн иргэдийн төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөлтэй Төрийн ордны Их танхимд уулзлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш яг 10 сар өнгөрч байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Ерөнхийлөгч хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаж байсан бөгөөд, нийт 10 аймгийн 30 орчим суманд ажиллаж, очсон аймаг сум бүртээ иргэдтэй уулзаж байсан билээ.

“Хаврын урин дулаан болж, цаг наашилж байна. Олон газар өвөлжилт хүндэрч, урт удаан хүнд өвлийг бид тууллаа. Нийгэм улстөрийн идэвхи сэргэдэг, хүмүүс санал бодлоо илүү идэвхитэй хэлдэг цаг үед бидэнд ярих зүйл их байна. Тийм учраас хаврын энэ өдрийг сонгож та бүхэнтэй уулзаж байна” хэмээн Ерөнхийлөгч ярианыхаа эхэнд хэллээ.

Тэрээр баримтлан ажиллаж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа 6 үндсэн чиглэлд хуваан тайлбарлалаа. Аливаа улс үндэстний амин чухал эрх ашиг болсон аюулгүй байдал, хуулиpresident_hotйг хэрэгжүүлж шударга ёсыг хангах, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах мөн монгол хүний оршин тогтнох үндэс болсон өв соёлоо хамгаалах дэлгэрүүлэх чиглэлээр хийж байгаа ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярьсан юм.

Дараа нь иргэд санал бодлоо хэлж, асуулт тавилаа. Намуудыг улстөрийн гишүүнчлэлгүй болгох, хүүхдийн мөнгөний бодлогыг үргэлжлүүлэх, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх , төсвийн тухай хуулийг өөрчлөх, оюун санааны хувьсгал хийх, байгаль дэлхийгээ хайрлахтай холбогдсон Ерөнхийлөгчийн санал санаачлагууд, шийдвэр , хийж байгаа ажуудыг талархан хүлээж авч байгаагаа иргэд илэрхийллээ.

Шагналын бодлого, цаазаар авах ялыг халах тухай шийдвэр, өршөөлийн хууль, улстөрийн намуудын бэлэн мөнгөний асуудал, том орд газруудыг тойрсон асуудлуудаар иргэд мөн асуулт тавьж, Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо.

Нийслэлийн бүтээн байгуулалт, газар олголт, хог, утаа, зам гүүр, барилга төлөвлөлт гэх мэт хоттой холбоотой бусад тулгамдсан асуудлуудад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр хариулсан.
Цаашид жил бүрийн 4-р сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзаж байхаар боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.