Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль санаачиллаа
2010.04.19

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль санаачиллаа

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын даргад өнөөдөр өргөн барив.choijilsuren_01

Эрхэм гишүүн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд энэ чиглэлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулсан хувь хүн, аж ахуйн нэгжийг эдгээр төрлийн татвараас чөлөөлөх нь эл салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлэх бодит дэмжлэг болно гэж үзэж ийм хуулийн төсөл санаачилжээ.

Зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай жижиг, дунд үйлдвэрийн ийм тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлснөөр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоо өсөхийн зэрэгцээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, улмаар гадагшаа урсах валютын урсгал багасгана гэж тэрбээр үзэж буйгаа хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.