Өлсгөлөн зарлагчидтай тохиролцоонд хүрчээ
2010.04.20

Өлсгөлөн зарлагчидтай тохиролцоонд хүрчээ

Амлалт нэхэх ард түмний холбоо болон бусад эвсэл, хөдөлгөөний төлөөлөл, өлсгөлөн зарласан хүмүүс УИХ-ын Ажлын хэсгийн гишүүдтэй өчигдөр Төрийн ордонд уулзалт хийлээ. Үд өнгөрөөгөөд 15 цаг 15 минутад эхэлсэн уулзалт үргэлжилсээр jagsagchid орой 19 цаг 40 минутад өндөрлөв.

Хоёр талын  санал солилцох уулзалт, яриа хэлэлцээр  үндсэндээ  тохиролцоонд  хүрсэн гэж хэлж болох  хэдий ч  асуудлыг УИХ, Засгийн газрын гишүүд мөн  авч үзэх нь зүйтэй хэмээн тогтсон  байна. Түүнчлэн УИХ дахь МАХН, АН-ын бүлгээр ч ярилцах хэрэгтэй  гэж үзжээ.  

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан Ажлын хэсгээс  өлсгөлөн зарласан хүмүүс, эвсэл холбоодын төлөөлөлтэй хийсэн өнөөдрийн уулзалт  нэлээд ажил хэрэгч болж, арав шахам асуудлаар хэлэлцээрийн зохих түвшинд хүрсэн. Өлсгөлөн зарласан иргэд өнөөдөр УИХ-ын гишүүдтэй уулзаж ярилцаж, эцэслэн шийдэн гарын үсэг зурсан тохиолдолд өлсгөлөнгө зогсооно гэдгээ мэдэгдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.