2010.04.20
Шаньси мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Шаньси мужийн дарга Юань Чуньцин тэргүүтэй тус мужийн Ардын засгийн газрын төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд, УИХ-ын даргатай Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл тэргүүнтэй хүмүүс хүлээн авч уулзлаа.
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд илүү хурдацтай хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд хоёр орны дээд түвшний уулзалтын зэрэгцээ хил залгаа аймаг, мужуудын харилцаа, хамтын ажиллагаа, удирдлагуудын уулзалт, харилцан ойлголцол нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтойг онцлов. Мөн хоёр орны парламент хоорондын харилцаа өндөр түвшинд хөгжиж, парламентын гишүүд, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг онцлон дурьдаад түүхийн ховор сонин дурсгалтай, өндөр хөгжилтэй Шаньси мужийг манай ард түмэн сайн мэддэг гээд тус мужийн төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсч, манай оронд тавтай зочлохыг ерөөлөө.
Ноён Юань Чуньцин цаг зав гарган хүлээн авч уулзаж хүндэтгэлтэй хандсанд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Газар зүйн байршлын хувьд Өвөрмонгол, Шинжаан, Ганьсу гээд манай улсын хэд хэдэн муж Монгол Улстай хил залгаж оршдог. Гэхдээ Монголтой хамгийн ойрхон нь манай Шаньси муж. Бидэнд хамтран ажиллах их боломж бий. Тиймээс хоёр талын харилцан ойлголцол, найрамдлыг улам бэхжүүлэх, бас хамтын ажиллагааны төслүүдийг бодит ажил хэрэг болгох зорилгоор би мужийн Засгийн газар, бизнес худалдааны төлөөлөгчдөө дагуулж ирсэн” гээд мужийнхаа талаар товч танилцуулав.
Шаньси муж нь Баруун хойт Хятадын худалдаа, эдийн засгийн хамгийн том төв агаад эдийн засгийн чадавхийн хувьд улсдаа Бээжин, Шанхайн дараа ордог, улсынхаа хэрэгцээт нүүрсний аравны нэг, байгалийн хийн тавны нэгийг нийлүүлдэг юм байна. Түүнчлэн Хятадын нисэх онгоц, сансрын хөлгийн үйлдвэрлэлийн хамгийн том бааз төдийгүй шинжлэх ухаан, техникийн гол төв, түүх, соёлын алдартай нутаг юм. Аялал жуулчлал ихэд хөгжсөн, зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд дотоодын 110 сая, гадаадын нэг сая 560 мянган жуулчин хүлээн авсан. Иймээс энэ бүх салбарт Монголын талтай хамтран ажиллах өргөн боломжтой гэдгээ мужийн дарга онцолж байлаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.