Монголын Татвар төлөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Үндэсний холбоо мэдэгдэл ирүүлжээ
2010.04.20

Монголын Татвар төлөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Үндэсний холбоо мэдэгдэл ирүүлжээ

Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт сонордуулга

2010 оны 04 сарын 14                                                                                       Улаанбаатар хот
Эрүүл мэнд, боловсролын салбарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр МҮЭ-ийн холбооноос тавьсан шаарirged_gudamдлагатай санал нийлэхгүй байгааг Монголын Татвар төлөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Үндэсний холбоо мэдэгдэж байна.

Нэрлэсэн цалин, тэтгэврийг үндэслэлгүй нэмж, олон сувгаар бэлэн мөнгө тарааж, мөнгөний ханшийг сулруулан, үнийн хөөрөгдлийг дэвэргэх нь ядуурлыг нэмэгдүүлэх үндэслэл болж байгаагийн  зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд хүнд цохиолт болно.
Харин үнийн хөөрөгдлийг хязгаарлах, үнэ хөөрөгдөхөд гол түлхэц болдог шатахуун, эрчим хүч, дулааны үнийг тогтвортой байлгах, сургалтын төлбөр, эмчилгээний зардал, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах сувилал, зусланд дэмжлэг үзүүлэх, орон сууцны зээлийн үнийг хөнгөлөх замаар иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх нь үр дүнтэй болно гэдийг сонордуулж байна.


Монголын Татвар төлөөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Үндэсний хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.