Чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ
2010.04.21

Чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууtusviin_horooльд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Эдгээр асуудлын хувьд өмнө нь мөн яригдсан бөгөөд санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг Байнгын хорооноос томилсон байсан юм.

Тэрхүү Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир ахалж, бүрэлдэхүүнд нь Х.Наранхүү, Р.Амаржаргал, Р.Гончигдорж гишүүн нар орж ажиллажээ. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан бусад хуулиудад оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлагатай танилцсан тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг гишүүд сонслоо. Тэдний санал, дүгнэлтээр бол, Тагнуулын байгууллагын тухай хуульд оруулж байгаа зарчмын өөрчлөлтүүдийг дэмжиж Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн хуулийн төслийн зарим зүйл, заалтын үг хэллэг, томъёолол зэргийг хэлэлцүүлгийн явцад өөрчлөн тодорхой болгох хэрэгтэй хэмээн үзсэн аж. Байнгын хорооны гишүүн Р.Гончигдорж, Х.Жекей, Н.Ганбямба, Ш.Сайхансамбуу нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал бодлоо хэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулж, тодруулга хийж байсан. Ингээд эцэст нь Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудлыг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.