2010.04.21
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн 3560 км замыг туулж нийт 5100 иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн УИХ-ын чуулган завсарласнаар, гуравдугаар сарын 01-20 ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа тус аймгийн нийт 15 сум 6 хилийн застав, хилийн боомтуудаар орж тэнд ажиллаж амьдарч байгаа ажилчин албан хаагч, малчид, иргэдийн санал бодлыг сонсож зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, УИХ, ЗГ яамдын түвшинд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг нэгтгэн боловсруулах, отроор яваа малчдыг эргэх зэрэг ажлуудыг хийжээ.
Түүнээс гадна УИХ-аас гаргасан хууль, ЗГ-аас гаргасан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт төр засгийн баримталж буй бодлого, УИХ, ЗГ-ын түвшинд шийдэгдэж буй олон улсын томоохон төслүүдийн талаар олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хийсэн байна.
Энэ удаа гишүүн тойрогтоо ажиллах явцдаа Сум тус бүрт ажиллаж байгаа төрийн албан хаагч, эрүүл мэндийн салбарын ажилчид, цэцэрлэгийн багш нар, сургуулийн багш ажилчид, цэргийн албан хаагчид, бусад албан байгууллага аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нартай байгууллага тус бүрээр нь тусгайлан уулзаж салбар бүрт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг тойрсон төсөв санхүүгийн асуудал, тооцоо судалгаа, хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй байдлаар санал солилцож ажилласан нь илүү үр дүнгээ өгч байгаагаараа онцлогтой байжээ.
Дээрх хугацаанд нийт 3560 км замыг туулж нийт 5100 иргэд, сонгогчтой хурал, цуглаан хэлэлцүүлэг, чөлөөт яриа хийх, албан газар, амьдрал ахуйтай нь танилцах, хэлбэрээр уулзсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.