Засгийн газраас санал авахаар өгсөн хоёр ч хуулийн төсөл "буцлаа"
2010.04.22

Засгийн газраас санал авахаар өгсөн хоёр ч хуулийн төсөл "буцлаа"

Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах law_mongoliaтухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах болон арилжааны банкинд байршуулахаас гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах зорилгоор ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан юм. Нийгмийн даатгалын мөнгөн сангийн хөрөнгө нь даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход нь хууль тогтоомжид заасан тэтгэвэр,тэтгэмж, төлбөр өгөхөд чиглэсэн урт хугацааны хуримтлал бүхий сан тул хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, эрх зүйн орчин бүрдэж, уг зах зээлд тавих хяналт, зохицуулах механизм төлөвшсөний дараа дараа хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар тогтсон байна.

Мөн УИХ-ын гишүүн Х.Жекей, Ц.Баярсайхан, П.Алтангэрэл, Ц.Батбаяр нарын санаачлан боловсруулсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтсон байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.